Ерөнхий боловсролын Номт наран сургууль нь 2016 онд үүсгэн байгуулагдсан ба бага, суурь, бүрэн дунд боловсролын үндэсний хөтөлбөрийг япон, англи, хятад, солонгос хэл болон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон улсын нэмэлт хөтөлбөрүүдээр өргөтгөн хэрэгжүүлдэг ба хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварыг нь хөгжүүлэн дэмжиж сэтгэл зүйн боловсрол олгох “Bee” хөтөлбөрийг боловсруулан олон улсын түвшинд хэрэгжүүлж буй төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг юм.
Суралцагчдын бие даан бүтээлчээр сурах, хөгжих, хүмүүнших нөхцөлийг бүрдүүлэн, хос хэлний мэдлэгтэй, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, хүмүүнлэг иргэн төлөвших орчныг цогцлоох
Боловсролын үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сургалтын олон талт арга барил бүхий чадварлаг багш, хамт олныг төлөвшүүлсэн, үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэгч цэцэрлэг, сургуулийн цогцолбор болох.
2017
Баянгол дүүргийн ЭЕШ-ын хамгийн өндөр оноотой сургууль
2018
АМЖИЛТЫН ГАРАА 2018” уралдааны 4-р байр
🇯🇵
“JAPAN OPEN” Cheerleading Championship олон улсын уралдааны 2 төрөлд алт, хүрэл цом
🇨🇳
Таеквондогийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын цом
“Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо”-ны гишүүн сургууль
Салбартаа хамгийн анхны “Сэтгэл зүй, нийгмийн ажилтны нэгдэл”-ийг байгуулсан сургууль
Баянгол дүүргийн “ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
2019
Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА сургууль
Баянгол дүүргийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”
Баянгол дүүргийн “ОНЫ ОНЦЛОХ СУРГУУЛЬ”
2021
Нийслэлийн боловсролын газрын “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” батламж
2022
🇺🇸 CHEERLEADING WORLD CHAMPIONSHIP дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний ТОП5
Нийслэлийн япон хэлний сургуулиудын ХАНЗНЫ НААДАМ цомын эзэн
Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА
2023
Үйл ажиллагаа өргөжүүлэн “НОМТ НАРАН ХҮМҮҮНЛЭГ” салбар бага сургуулиа байгуулав
Нийслэлийн япон хэлний сургуулиудын ХАНЗНЫ НААДАМ цомын эзэн
Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА алт, мөнгөн медаль
2024
Үйл ажиллагаа өргөжүүлэн “НОМТ НАРАН ХҮМҮҮНЛЭГ” салбар бага сургуулиа байгуулав
Нийслэлийн япон хэлний сургуулиудын ХАНЗНЫ НААДАМ цомын эзэн
Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА алт, мөнгөн медаль

































































































