Сургуулийн амьдрал
Үндэсний ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэлэлцүүлэгт Номт Наран сургуулийн хөгжмийн багш Г.Наранзул “Хөгжмийн сургалтын хөтөлбөр ба сурах бичиг - уялдаа холбоо” сэдвээр зочин илтгэгчээр оролцож, хөгжмийн боловсролын чанар, сурах бичгийн агуулгын уялдаа холбооны талаар сонирхолтой илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн зорилго нь сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хэрэгжилттэй холбоотой санал, туршлагыг солилцож, цаашдын сайжруулалтад тусгах юм. Багшдаа улам их амжилт хүсье!