Сургуулийн амьдрал
Суралцагчид Oil Pastel техник ашиглан, алдарт зураач Yayoi Kusama-гийн “Pumpkin Art”-аас сэдэвлэн өөрийн өвөрмөц бүтээлүүдийг 1–3, 4–6, 7–9 дүгээр ангийн суралцагчид урлан нийт 200 гаруй бүтээлүүд дэлгэгдэж, өнгө, дүрслэл, уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэдрэмжээ үзэгчдэд илэрхийллээ.



Мөн энэ долоо хоногоос эхлэн Баасан гараг бүрийг уламжлал болсон “ЧӨЛӨӨТ ХУВЦАСНЫ ӨДӨР” болгосноор суралцагчид маань өөрийн стиль, өнгө төрхөө илэрхийлж, бүтээлчээр хувцаслан чөлөөт нөхөрсөг уур амьсгал түгээх юм.
Харин суралцагчид маань Даваа–Пүрэв гарагийн хооронд дүрэмт хувцсаа цэвэр цэмцгэр, зөв өмсөж хэвшээрэй.




