Сургуулийн амьдрал
IX удаагийн “Ханзны наадам”-д амжилттай оролцлоо! Жил бүр монголын япон хэлний багш нарын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Ханзны наадам”-ын IX удаагийн тэмцээнд манай сургуулийн Дунд болон Ахлах ангийн суралцагчид амжилттай оролцлоо. Бид энэхүү тэмцээнд тогтмол оролцож 2022 оны VI удаагийн Ахлах анги төрөл 2023оны VII удаагийн Ахлах ангийн төрөлд тус тус цомын эзнээр шалгарч байсан билээ. Шинэхэн цомын эзэд, шагналт байруудад шалгарсан сургууль, сурагчдад халуун баяр хүргэе! Мөн амжилтын эздийн өрсөлдөгч нь байж, оролцоо хамгийн чухал гэдгийг мэдрүүлж чадсан суралцагч, багш нартаа улам их амжилт хүсье!