Сургуулийн амьдрал
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр! Сургуулийн сэтгэл зүйн алба “Bee” хөтөлбөрөөр дамжуулан I-XII ангийн бүх сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох, зөв төлөвшил, хүмүүжилд чиглэсэн олон талт ажлуудыг 4 дэх жилдээ зохион байгуулж, хэрэгжүүлж ирсээр байна. Бид өнөөдөр “Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, хайрлах вэ?” сэдвийн хүрээнд ахлах ангийн сурагчидтай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, “Bee” хөтөлбөрөөс сурсан мэдлэгээр дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг болсон талаар санаа бодлоо хуваалцлаа. Өнөөдрийн тэмдэглэлт өдрийг чимсэн зөгий сурагчдадаа маш их баярлалаа!








