Сургуулийн амьдрал
Chuo Gakuin их сургууль 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Чиба хотод байрлах Chuo Gakuin их сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
1966 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус их сургууль нь:
Худалдааны факультет
Хууль зүйн факультет
Орчин үеийн либерал урлагийн факультет
гэсэн үндсэн 3 чиглэлтэй бөгөөд олон улсын харилцаа, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн тогтолцоо, спортын менежмент, орчин үеийн либерал боловсрол зэрэг хөтөлбөрөөр суралцах өргөн боломжийг олгодог байна. Одоогоор тус сургуульд нэг монгол багш, гурван монгол оюутан суралцаж байгаа нь туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан нөхцөл болж байна. Цаашид сургууль хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж, сурагчдад шинэ боломжуудыг нээх үүд хаалга нээгдлээ.