Сургуулийн амьдрал
Японы бага сургуульд суралцсан монгол сурагчид! Япон улсад богино хугацаанд суралцаж, хичээлдээ хамт оролцон, өдөр бүрийн амьдралын хэв маягийг мэдэрч, соёлын ялгааг биеэрээ мэдэрсэн бага ангийн 5 суралцагчаас С.Энх-Үжин, З.Энхлүүн хоёрыг япон сургуулийн сонинд онцолжээ Хамтдаа хичээллэж, өдрийн хоолоо идэж, инээд баясаантай өнгөрүүлсэн дурсамжтай өдрүүд нь японы сурагчдад ч мөн адил үнэ цэнтэй болж үлдсэн нь хөтөлбөрийн гол үр дүн юм. “Тэд баярласан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлээд буцлаа 😊” гэсэн талархлын үгс бүхий богино нийтлэл дараагийн хэл соёлын дадлагын томоос том урам боллоо.